Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хэлэлцээ хийх үеэрээ Украйныг Вашингтоны геополитикийн тоглоомд татан оруулах нь ноцтой үр дагаварт хүргэнэ гэдгийг анхааруулжээ.
Оросын Гадаад харилцааны яамны цахим хуудсанд Блинкен, Лавров нарын хэлэлцээний үр дүнгийн талаар нийтэлсэн тайлбарт энэ талаар дурдсан байна. Мөн ОХУ-ын зүй ёсны болгоомжлолыг үл тоомсорлон манай хилийн ойролцоо НАТО-гийн хүчнийг байршуулж байна. Украиныг АНУ-ын геополитикийн тоглоомд татан оруулах нь хамгийн ноцтой үр дагаварт хүргэж, хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүй хэмээн тайлбарт дурджээ.