Иракийн агаарын тээврийн Boeing 747-400 онгоц Багдадын нисэх онгоцны буудлаас Минск руу цагаачдад зориулсан нислэг зохион байгуулсан гэж Минскийн үндэсний нисэх онгоцны буудлаас мэдээлжээ.
“Iraqi Airways компанийн Боинг 747-400 онгоц 08.23 цагт Багдадын нисэх онгоцны буудлаас хөдөлж, Минск хотыг чиглэн явж байгаа бөгөөд Минскийн Үндэсний нисэх буудалд орон нутгийн цагаар 12.30 цагт буух төлөвтэйгөөр цагаа өгчээ.
Мөн тус онгоцыш Минскээс Эрбил рүү 13.45 цагт гэж түүний Telegram суваг мэдээлжээ.
Арваннэгдүгээр сард Беларусь, Польшийн хилийн ойролцоо 2 мянга гаруй хүнтэй цагаачдын бүлэг цуглараад байгаа юм. Энд голдуу курдууд байгаа бөгөөд цагаачид Гродно мужийн “Брузги” шалган нэвтрүүлэх боомтоор Польшийн хилийг зөрчихийг оролдсон боловч Польшийн хамгаалалтын албаныхан тусгай техник хэрэгслийн тусламжтайгаар тэднийг зогсоогоод байгаа юм.
Беларусийн эрх баригчид цагаачдыг хүлээн авахын тулд хилийн шалган нэвтрүүлэх боомтын ойролцоо байрлах тээвэр, ложистикийн төвийг бэлтгэжээ.