Эрдэмтэд коронавирусийн халдварт өвчний маш нэгэн аюулыг анхааруулав.
Дэлхий даяар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дунд чихрийн шижинтэй болох нь нэмэгдэж байна. Олон хүчин зүйлс, тэд дунд хэт үрэвсэл, дааврын эм бэлдмэл ашигласны дараа, мөн вирус эсэд шууд нөлөөлсөн тохиолдолд, түүнчлэн аутоиммун гэмтлийн үр дүнд нойр булчирхайн эс гэмтсэнээс үүдэлтэйгээр чихрийн шижин үүсэж байна гэжээ.
Эмч нар түгшүүр зарлаж байна. Тэд COVID-19-ийн дараа чихрийн шижнээр өвчилсөн хүмүүсийг тусгайлан бүртгэх болжээ.
Вирусийн зарим өвчлөлийн дараа өвчтөнүүдэд чихрийн шижин үүсдэгийг эмч нар өмнө нь мэддэг байсан аж. Харин одоо үүн дээр коронавирус нэмэгдсэнийг “Америкийн чихрийн шижний холбоо”-ны нийтлэлд тэмдэглэжээ.
“COVID-19-тэй хүмүүст чихрийн шижин анх яаж үүсдэг талаарх нарийн механизм нь тодорхойгүй. Гэхдээ энэ бол өмнө нь оношлогдоогүй чихрийн шижин, стрессийн гипергликемия (цусан дахь глюкоз ихсэх), SARS-CoV-2 нь β эсэд шууд болон дам байдлаар үйлчлэх гэсэн харилцан хамааралтай хэд хэдэн хэцүү үйл явцаар үүсдэг байж болно” хэмээн нийтлэлд бичжээ.
Чихрийн шижин тухайн хүнийг эмнэлэгт хэвтсэнээс хойш 6 сарын дараа ч үүсэж болзошгүй гэнэ. Америкийн судлаачид одоохондоо чихрийн шижин коронавирусийн дараа үүссэн асуудлаар дүгнэлт гаргахад эрт байна гэжээ.
Эх сурвалж: 360TV