БНХАУ-д ирэх 02 дугаар сарын 04-20-ны хооронд “Бээжин 2022” өвлийн цагаан олимп болно. Хятадын нам төрийн удирдлагууд үүнээс өмнө ковидын халдваргүй болох зорилт тавиад байгаа бөгөөд аль нэг боомт дээр халдвар гарвал боомтын удирдлага, бүх ажилтныг ажлаас нь халах хатуу шаардлага тавьж байгаа аж.