Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд эхний гурван байрт орсон багийн харваачдад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардууллаа.
Нэгдүгээр байранд, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Богд Төмөр Гол” компанийн баг,
Хоёрдугаар байранд, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн
Гуравдугаар байранд, Монгол Улсын Дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг орлоо.