Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 250 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 120 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 114 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Дулааны цахилгаан станц-4”, “Төрийн орон сууцны корпораци” зэрэг төрийн өмчит хуулийн этгээдийн нийт 52 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгахаар шинээр хүлээн авсан бөгөөд одоогоор зургааг нь хянан шийдвэрлээд байна.
Эх сурвалж: АТГ