Өнөөдрөөс эхлэн жолоочгүй такси үйлчилгээнд явж эхэллээ.
Эхний ээлжинд Сөүл хотын Мапу дүүргийн Сонам хороонд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1 сар үнэгүй хүргэлт үйлчилгээ үзүүлээд шинэ он гарсны дараа үнэтэй болох аж.
Таксины эхлэх үнэ 3000 воноос доош байх гэнэ. Цаашлаад он гараад Ганнам дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд ирэх оны 4 сар гэхэд Сөүл хотын Чонгечонд (청계천) жолоочгүй буюу автомат жолоодлоготой автобус явуулахаар төлөвлөж байгаа аж.
Сөүл хот даяар автомат жолоодлоготой автомашинуудыг ажиллуулах дэд бүтцийг 5 жилийн дотор байгуулах төсөлдөө Сөүл хотын захиргаа 148 тэрбум воныг төсөвлөжээ.