“SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан УОК-ын 29 дүгээр хуралдааны дагуу дараах улсаас ирж буй гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглож байгаа билээ.
Үүнд, ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик ба Зимбабве улс орно. Эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон ба дамжин өнгөрсөн гадаад иргэдэд тус шийдвэр мөн хамаарахыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Энэхүү шийдвэр нь Монгол Улсын иргэд ба Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэдэд хамаарахгүй ба дээр дурдсан улсаас ирж байгаа Монгол Улсын иргэд ба Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэд дараах шаардлагыг биелүүлнэ.
- Сүүлийн 72 цагт шинжилгээ өгсөн байх /PCR сөрөг тесттэй байх/
- УОК-оос бэлдсэн байранд 10 хоног тусгаарлагдах,
- Тусгаарлах байранд байх хугацаандаа хоёр удаа шинжилгээ өгсөн байх /PCR тест өгөх/
Бусад улсаас ирж буй Монгол Улсын иргэн ба гадаад улсын иргэдэд тавигдах шаардлага хэвийн үргэлжилж байна. Үүнд,
- Сүүлийн 72 цагт шинжилгээ өгсөн байх /PCR сөрөг тесттэй байх, вакцины бүрэн тунгийн сертификаттай байх/
- Вакцингүй иргэд улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөх ба сүүлийн 72 цагт өгсөн байх /PCR сөрөг тесттэй байх/
- Онгоцны буудал дээр ирмэгцээ тест өгнө.
Нэмж тодруулбал, дөрвөн наснаас дооших хүүхэд тест өгөхгүй боловч заавал тусгаарлагдана.