Мэргэжилтнүүд COVID-19-ийн шинэ мутацийг “Дельта” омог шиг илүү хүнд өвчлөл үүсгэдэг үү гэсэн мэдээлэл одоохондоо алга байна.
Тэгвэл коронавирусийн халдвар авч байсан хүмүүс вирусийн бусад хувилбарыг бодвол “Омикрон”-оор халдварлах эрсдэл илүү өндөр гэж ДЭМБ-ын хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
ДЭМБ-ын мэргэжилтнүүд коронавирусийн шинэ мутацийг анхаарал татах ангилалд оруулсан билээ.
ДЭМБ-д одоогоор “Омикрон” шинэ мутаци бусад омгуудтай харьцуулбал хүмүүст илүү хурдан халддаг уу гэсэн мэдээлэл байхгүй. Түүнчлэн коронавирусийн уг шинэ төрөл “Дельта” омог шиг COVID-19 өвчний явцыг илүү хүндрүүлдэг үү гэсэн нарийн мэдээлэл ч байхгүй аж.
“Урьдчилсан мэдээллээр, Өмнөд Африкт эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ энэ нь “Омикрон”-оор үүсгэгдсэн тодорхой халдварын үр дүнд биш, халдвар авагч хүмүүсийн ерөнхий тоо нэмэгдсэнтэй холбоотой байж мэднэ. Одоогийн байдлаар “Омикрон”-той холбоотой шинж тэмдэг нь вирусийн бусад хувилбаруудын шинж тэмдгээс ялгаатай гэж таамаглах мэдээлэл ч алга” хэмээн хэвлэлийн мэдээллийн үеэр тэмдэглэжээ.
ДЭМБ-ын мэргэжилтнүүд судалгааны урьдчилсан үр дүнг жишээ татан анхааруулсан байна. Ингэхдээ коронавирусийн халдвар тусаж байсан хүмүүс вирусийн бусад омгуудыг бодвол “Омикрон”-оор халдварлах эрсдэл илүү өндөр гэнэ. Тиймээс ойрын хугацаанд COVID-19-ийн шинэ мутацийн нарийвчилсан тайланг ил болгохоо амлажээ.
Эх сурвалж: FOCUS