Си Жиньпин Оростой хийсэн эрчим хүчний хамтын ажиллагааны үр дүнг ингэж дүгнэв

2021-11-30 09:201min0
09

Орос, Хятад хоёр улс эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаандаа гарамгай үр дүнд хүрсэн бөгөөд хятадын тал ОХУ-тай тус салбарт илүү нягт хамтран ажиллахад бэлэн гэж БНХАУ-ын дарга Син Жиньпин мэдэгджээ.

“Хятад улс Оростой эрчим хүчний илүү нягт түншлэл байгуулж, эрчим хүчний аюулгүй байдлыг хамтдаа дэмжин, дэлхийн уур амьсгалы өөрчлөлтийн асуудлыг хүлээн авахад бэлэн”, – хэмээн Си Жиньпин Орос-Хятадын эрчим хүчний III бизнес форумд оролцогчдод илгээсэн баярын захидалдаа тэмдэглэжээ.

Хятадын дарга эрчим хүчийг хоёр улсын хамтын ажиллгааны гол чиглэл хэмээн цохон тэмдэглэсэн аж.

” Хоёр тал COVID-19 цар тахлын үр дагаврыг даван туулж, эрчим хүчний худалдаа нь чиг хандлагыг үл харгалзан өсөлтөд хүрч, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг амжилттай ахиулж, хамтын ажиллагаагаа шинэ чиглэлээр өргөжүүлсээр байна”, – хэмээн захидалд бичжээ.

Эх сурвалж: RIA

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй