Ерөнхий сайд Эрээний боомтын асуудлаар албаны хүмүүстэй уулзаж байна

2021-11-29 11:511min0
13

Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотын захиргаа төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа, боодолгүй нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импортыг тодорхойгүй хугацаагаар түр зогсоод байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүстэй уулзаж байна. Мөн өнөөдөр 14.00 цагаас Боомтын зөвлөл хуралдах сурагтай байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй