Польшийн Дотоодын аюулгүй байдлын агентлагийн ажилтнууд тус улсын 66 настай иргэнийг Оросын талд тагнуул хийсэн байж болзошгүй хэмээн саатуулжээ.

Баривчлах ажиллагааг 11-р сарын 21-нд Польшийн хойд хэсэгт орших Вармиа, Мазури мужид явуулсан байна. Тусгай албаныхны мэдээлснээр сэжигтний гэрт нэгжлэг хийх явцад түүний үйл ажиллагааг нотлох олон тооны эд зүйл, бичиг баримт олдсон байна. Сэжигтэн өөрөө өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ.

Түүнийг гурван сар баривчлах хэлбэрээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад уг этгээд өмнө нь саатуулагдаж байсан өөр хүнтэй хамтран Польшийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд материалын нэлээд хэсэг нь нууц гэж Польшийн дотоод аюулгүй байдлын агентлаг мэдэгдэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн