Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгоог УИХ өнгөрсөн Пүрэв гаригт /2021.11.18/ хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авсан байсан юм. Харин өнөөдөр УИХ-аас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилох асуудлыг хэлэлцэж баталлаа.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нар нэр дэвшсэнээс Н.Отгончимэг, Н.Баасанжав,Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томилохыг 49 гишүүний олонх нь дэмжлээ. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг томилохыг 49 гишүүнээс 28 нь дэмжсэнгүй. Тиймээс байнгын хороон дээр үлдсэн нэр дэвшигч буюу Д.Зүмбэрэллхамыг дахин оруулж ирэх бололтой.