Өнөөдөр /2021.11.24/ УУХҮ-ийн сайд Г.Ёндон АИ-92 төрлийн шатахууны үнийг төр, хувийн хэвшлээс үл хамааран тогтоох шинэ механизмын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Даваа гарагт УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийж, гадаад зах зээл дээрх газрын тосны сүүлийн зургаан сарын үнийг уялдуулан АИ-92 шатахууны үнийг тогтоох талаар мэдэгдсэн юм.
Тэгвэл Г.Ёндон сайд “Шинэ механизмаар гадаад зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ хэчнээн өслөө ч 100 төгрөгөөс хэтрэхгүй. Энэ нь шатахууны үнэд гэнэтийн шок үүсгэхгүй байх зорилготой.
ААН-үүд өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг зах зээлийн зарчмаар тогтоох боломжийг олгож, чөлөөлж өгөөч гэдэг. Энэ хүрээнд бид аажим, аажмаар алхам хийж байна” гэлээ.