ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Мягмар гаригт болсон БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэтэй хийсэн ажлын уулзалтын үеэр “Орос, Хятад хоёр улс байлдааны хамтарсан бэлтгэлийн эрчмийг нэмэгдүүлж, хоёр улсын арми газар болон далай, агаарт хамтарч байна. Хоёр талын амтарсан байлдааны сургалтын тоо нэмэгдэж байна” хэмээн мэдэгджээ.
Энэ жил БНХАУ-ын нутаг дэвсгэрт “Сибу/Харилцан үйл ажиллагаа-2021″ хамтарсан ажиллагаа-стратегийн сургуулилт анх удаа болсон. Манай улс орнуудын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд та бүхний анхаарал хандуулж байгаад талархаж байна. Коронавирусын халдварын тархалтыг даган бий болсон хүнд нөхцөлд ч бид үр дүнтэй хамтран ажилласаар байна” гэж Шойгу Вэй Фэнхэд хандан хэлжээ.
Мөн Номхон далайн баруун хойд хэсэгт Хятад улстай хамтарсан тэнгисийн эргүүл хийж, хоёр орны байлдааны нисэх онгоцууд Япон болон Зүүн Хятадын тэнгисийн дээгүүр нислэг үйлдэж байгаа нь чухал үйл явдал юм хэмээн онцолжээ.
Түүнчлэн Шойгу “Америкийн Агаарын цэргийн хүчний стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц ОХУ-ын хилийн ойролцоох зүүн хэсэгт илт идэвхжиж, нисгэгчид пуужингийн цохилт өгөх тактик хэрэгжүүлж байгаа энэ үйлдэл нь Хятадад заналхийлж байна.
Зөвхөн 2020 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчний стратегийн нисэх хүчин Охотскийн тэнгис дээгүүр 22 нислэг хийсэн бол 2019 онд ердөө гурван нислэг хийсэн. Эдгээр арга хэмжээний явцад Америкийн бөмбөгдөгч онгоцны багийнхан нөхцөлт пуужингийн цохилтоор далавчит пуужин ашиглах шугамд хүрэх дадлага хийж байна. Харин ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаа гэдэг нь Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг цаг тухайд нь илрүүлж, байнгын хяналт тавьж, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн үг хэмээн мэдэгджээ.
Уулзалтад оролцсон БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ “Энэ онд БНХАУ, ОХУ-ын хооронд Хятад, Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байна.
Бид бүх салбарт асар их үр өгөөжтэй хамтын ажиллагааг тэмдэглэж байна. Ялангуяа АНУ-ын галзуу хориг, дарамт шахалтад Хятад, Орос хоёр том уул мэт хамтдаа татагдан орж байна. Бидний нөхөрлөл эвдэршгүй. АНУ-ын дэглэм ба хуурамч олон үндэстний соёл, шинэ илрэлүүд бол хүйтэн дайны шинэ хэлбэр хэмээн мэдэгджээ.
Мөн тэрбээр “Орос-Хятадын цэргийн салбарын хамтын ажиллагааны түвшинг өндөр үнэлж байгаатай би бүрэн санал нийлж байна. АНУ-аас манай улсад цэргийн аюул заналхийлж байгаа талаарх таны төсөөллийг би бас дэмжиж байна” гэжээ.