-Намын ээлжит Их хурлын арванхоёрдугаар сарын 6-7-ны хооронд зохион байгуулахаар товлосон байна.
-Ирэх сард болох хурлаар хэлэлцэх эдийн засгийн хөгжлийн бодлогын талаарх Сангийн сайдын мэдээлэлтэй танилцсан байна. Мөн намын нарийн бичгийн дарга нарын орон нутагт ажилласан тайлантай танилцжээ.
Ирэх сард хуралдах ээлжит Их хурлаар намын даргыг жинхлэх эсэхийг хэлэлцэх юм байна. МАН-ын дүрэмд намын даргыг Их хурлаас сонгоно хэмээн заасан байдаг.
МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөхийнхөө өмнөх өдөр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчид нэр дэвшүүлсэн түүнийг жинхлэх эсэхийг Их хурлаар хэлэлцэн шийдэх ёстой байв.
Гэвч МАН-ын бага хурал коронавирусын хөл хорио, цар тахлаас шалтгаалан хойшилж ирсэн юм.