Туркт аялаад буцаж явсан Хойд Македонийн 46 иргэн Болгарт зам тээврийн ослоор амиа алдаж, долоон хүн хүндээр бэртжээ. Македон улсын дугаартай автобус Болгарын баруун хэсэгт орших Перник мужийн Боснек тосгоны ойролцоо Струма хурдны зам дээр явж байхдаа осолдож, шатсан байна.
Автобус осолдсонтой холбогдуулан Болгарын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлээд “Македонийн автобус Туркийн Истанбулаас ирж байсан бөгөөд эмгэнэлт явдал жижиг тосгоны ойролцоох замын уулзвар дээр болсон бөгөөд 53 зорчигчийн 46 нь газар дээрээ нас барж, долоо нь Софи дахь эмнэлэгт байгаа. Би Эрүүл мэнд, ГХЯ-ны дарга нар аль хэдийн Софид байгаа, бид хохирогчдод эмнэлэгт очиж, юу болсныг олж лавлана” гэж Заев ТВ21 сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
Хойд Македонийн Ерөнхий сайд Заев ослын шалтгааныг тодруулах холбогдох мэргэжилтнүүдийн багийг Болгар руу илгээсэн гэжээ.