Энэ оны нэгдүгээр сарын 6-нд Капитол ордонд ордонд халдсан хэргийг шалгаж байгаа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хороо Ерөнхийлөгч асан Дональд Трампын зөвлөх асан Рожер Стоун зэрэг таван хүнээс мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас өгсөн тухай Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
Тус хорооны дарга Бенни Томпсон “Тэднээс жагсаал цуглаан, мөн жагсаалын үеэр Капитол руу хийсэн иргэдийн халдлагыг талаар мэдээлэл авах гэж байгаа” тухай мэдэгджээ. Мөн тэрбээр жагсаалын дараа Капитол ордонд үймээн самуун эхэлсэн бөгөөд бид үймээндийг төлөвлөсөн, зохион байгуулсан хүмүүс Цагаан ордон, Конгрессын албаны хүмүүстэй ямар холбоотой байсныг мэдэх хэрэгтэй” гэжээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хороо Трампын зөвлөх асан Стоунаас гадна сонгуулийн луйврын талаарх мэдээллийг тарааж, нэгдүгээр сарын 6 хүртэл жагсаал цуглаан зохион байгуулах, сурталчлахад ажилд тусалсан хэргээр Алекс Жонс, Дастин Стоктон, Женнифер Лоуренс, Тейлор Будович нарыг дуудсан гэсэн байна.
Тус хороо мөрдөн байцаалтын хүрээнд 150 гаруй хүнээс ярилцлага авчээ. Нэгдүгээр сарын 6-нд Трампыг дэмжигчид Вашингтоны Капитолын байранд нэвтэрч, эмх замбараагүй байдлын улмаас наад зах нь таван хүн амиа алдсан юм.
Эдгээр үйл явдлаас хэдхэн цагийн өмнө Трамп Вашингтонд цугларсан жагсагчдад хандан үг хэлсэн байдаг. Дараа нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдэж байсан юм.
Түүний бодлоор Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден хэд хэдэн муж дахь сонгуулийн хэсгийн хороодод их хэмжээний луйвар хийсний ачаар л ялалт байгуулсан бөгөөд тэрбээр дэмжигчдэдээ хандан тэмцлээ зогсоохгүй байх, Конгрессын гишүүдэд дургүйцлээ илэрхийлэхийг уриалж байсан юм.