Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан түүний оронд тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга Тулгын Энхболдыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/92 дугаар тушаалаар дэвшүүлэн томиллоо.
Т.Энхболд нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр цолтой. 1994 оноос Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн ахлах төлөөлөгчөөр, 2011 оноос Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэст ахлах ажилтнаар, Тамгын хэлтсийн Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны даргаар тус тус ажиллаж байв.