АНУ-ын Висконсин мужид болсон Зул сарын баярын жагсаалын үеэр замын хаалтыг давсан Жийп машин жагсаалд оролцогчдыг дайрсны улмаас таван хүн амь насаа алдаж, 40 гаруй хүн гэмтэж, бэртжээ. Санта Клаусын хувцас өмсөн бүжиглэн, дуулж явсан баярын уур амьсгалтай дүр зураг хормын дотор үхлийн аюултай дүрс бичлэг болон хувирсан байна.
Ням гаригийн орой Ваукеша хотын захиргаа мэдээлэл өгч, олон хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар дамжуулжээ. Мөн Ваукешагийн Цагдаагийн дарга Дэн Томпсон жагсаалыг аймшигт явдал болгон хувиргасан этгээдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ба Хууль зүйн яамны туслалцаатайгаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ.
Зул сарын баярын жагсаал хотын мэдээллийн шууд дамжуулалт болон үзэгчдийн гар утсаар цацагдаж байсан нь аймшигт үйл явдлыг олон хүн харж айдаст автсан бөгөөд нэгэн видеонд жийп машин хаалтуудыг нэвтлэн гарах агшин болон хэд хэдэн удаа буун дуу гарч байгааг харуулсан байна.
Цагдаагийн дарга Томпсон хэлэхдээ, Ваукеша хотын цагдаагийн ажилтан машиныг зогсоох гэж буугаар буудсан. Байрны хүмүүс буун дуугаар гэмтэж бэртээгүй, жолооч цагдаагийн офицерын суманд оногдсон эсэхийг мэдэхгүй гэсэн байна.
Өөр нэг видео бичлэгт бага насны хүүхэд гудамжинд бүжиглэж буйг харуулсан бөгөөд жийп түүнээс хэдхэн фут зайд хурдалж, жагсаалын оролцогчдын урдуур дайран орж ирснийг харуулсан бол өөр нэг бичлэгт хэсэг бүлэг хүмүүс машинд дайруулж газар унасан охиныг харж байгаа нь дүрслэгдэн үлджээ.
Мужийн Ерөнхий прокурор Жош Каул “Өнөөдөр Ваукешад болсон үйл явдал үнэхээр сэтгэл дундуур байна. Би буруутай хүмүүсийг шүүнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн жиргэсэн бол шархадсан хүмүүсийн дунд Католик шашны санваартан, олон сүм хийд, Ваукеша католик сургуулийн сурагчид байсан гэж Милуоки хотын хамба лам Сандра Петерсон мэдэгдсэн байна.