Egazar.gov.mn цахим систем ашиглалтанд орж иргэд өдөр тутамдаа ашиглаж байна. Энэ нь газрын албаны ачааллыг бууруулж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгож байна.
Мөн Egazar.gov.mn цахим систем 17 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлээд зогсохгүй, хот төлөвлөлтийг зөв хийх нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм.
Ингэснээр байнга шахам гардаг газрын маргаан багасч, иргэн ААН-үүдийн хилийн цэсийн давхцал арилна гэж хүлээж байна. Энэ нь хот төлөвлөлтийг зөв хийх үндэс суурь болох юм.
Хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнууд яг энэ жишгээр хот төлөвлөлтөө зөв хийж чадсан сайн туршлагыг манай улс амжилттай нутагшуулж эхэллээ.
Эх сурвалж: ГЗБГЗЗГ