“Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэр нь Монгол Улсын дуслын шингэний гол үйлдвэрлэгч юм. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагаа болон шаардлагатай зүйлсийн талаар санал солилцохоор Эм эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, Эм үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Бямбадорж, Эм үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Баяр нар тус үйлдвэрт ажилласан байна.
“Энхийн шүүдэр” дуслын шингэний үйлдвэр арваннэгдүгээр сарын 8-наас эхэлж 870 мянган дуслын шингэн үйлдвэрлэсэн байна. Мөн ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл ашиглах түүхий эд болон туслах материалын нөөцтэй байгаа аж. Тус үйлдвэр ирэх жилээс шилэн савалгаатай дуслын шингэн үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд уг дуслын шингэн нь гурван жил хадгалах боломжтой гэдгээрээ давуу талтай юм байна.