Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын технологи, үйл ажиллагаа хүйтний улирлын улмаас зогсож байгаатай холбогдуулан ЗТХЯ-наас тус замаар хэрхэн зорчих талаар зөвлөмж гаргажээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд авто замын үндсэн трассаар зохион байгуулна.
Тус чиглэлийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа тул авто замаар зорчих нийт жолооч, зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, авто замын нөхцөл байдалд тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.