ҮСХ-ны мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны эцсээс 9.7 хувь өссөн дүнтэй гарав. Мөн өмнөх сарынхаас 0.5 хувиар нэмэгджээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувь (мах, махан бүтээгдэхүүн 23.7 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.0 хувь),
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.0 хувь,
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7 хувь,
- тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 16.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляц энэ оны 10 дугаар сард 9.7 хувь гарсны 47.4 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 5.7 нэгж хувиар нэмэгджээ. Сарын инфляцид 20 бараа бүтээгдэхүүн голлон нөлөөлснийг бараа тус бүрээр танилцуулбал:
- Сүү (задгай сүү литр) 9 дүгээр сард 1725 төгрөгийн үнэтэй байсан бол 10 дугаар сард 1922 төгрөг болж 11.5 хувиар нэмэгджээ.
- Өндөг 9 дүгээр сард ширхэг нь 349 төгрөгийн үнэтэй байсан бол 10 дугаар сард 416 төгрөг болж 19.1 хувиар нэмэгджээ.
- Талх 9 дүгээр сард ширхэг нь 1450 төгрөгийн үнэтэй байсан бол 10 дугаар сард 1500 төгрөг болж 13.5 хувиар өсжээ.
- Тараг (900 гр савласан) 9 дүгээр сард 2947 төгрөгийн үнэтэй байсан бол 10 дугаар сард 3041 төгрөг болж 3.2 хувиар нэмэгджээ.
- Гурилан боов 9 дүгээр сард 3818 төгрөгийн үнэтэй байсан бол 10 дугаар сард 3955 төгрөг болж 3.6 хувиар нэмэгджээ.
- Гүрж ногоон цай 9 дүгээр сард 1566 төгрөгийн үнэтэй байсан бол 10 дугаар сард 1667 төгрөг болж 6.5 хувиар нэмэгджээ.
- Цөцгийн тос (200 гр савласан) 9 дүгээр сард 4696 төгрөгийн үнэтэй байсан бол 10 дугаар сард 4969 төгрөг болж 5.8 хувиар тус тус нэмэгджээ.
Импортын хүнсний бараа
- Өргөст хэмх 9 дүгээр сард кг нь 6059 төгрөгийн үнэтэй байсан бол 10 дугаар сард 13.255 төгрөг болж 118.5 хувиар нэмэгджээ.
- Улаан лооль кг нь 9 дүгээр сард 8060 төгрөгийн үнэтэй байсан бол 10 дугаар сард 13.177 төгрөг болж 63.5 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн жолооны дамжааны төлбөр 6.6 хувиар, СӨХ-ийн түрээс 4.4 хувь, өвлийн куртикний үнэ 2.8 хувь, дизелийн түлш 1.4 хувиар тус тус нэмэгдсэн нь инфляц өсөхөд голлон нөлөөлжээ.