Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүх хуралдааны даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг хэлэлцэн баталжээ.
Дээрх журам албажин гармагц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй байршуулах юм байна.
Мөн Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтын хэрэгжилтийг судалж, санал гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Эрүүгийн хэргийн танхимаас шүүгч Б.Цогт, Иргэний хэргийн танхимаас шүүгч Х.Эрдэнэсувд, Захиргааны хэргийн танхимаас шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ