Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Болормаа өнгөрсөн оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө харамсалтайгаар нас барсан. Тэрээр аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч явсны дараа амиа алдсан юм.
Энэ хэргийн шүүх хурал Ковид19 халдварын нөхцөл байдлын улмаас долоон удаа хойшилсны эцэст өнөөдөр буюу 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09.00 цагт эхэллээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар дөрвөн өмгөөлөгчтэйгөөр оролцох аж. Мөн хохирогчийн ээж болон зургаан гэрч шүүх хуралд оролцохоор болжээ.