Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдлаа.

Хуралдаанаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсгүүдийг зөв хэрэглэх талаар, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын талаар албан ёсны тайлбар гаргах тухай Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын саналуудыг хэлэлцэж, зөвшөөрөв.

Танхимууд энэхүү зөвшөөрлийн хүрээнд тайлбарыг боловсруулж, Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Мөн хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсонтой холбоотой нэр бүхий иргэний хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн “Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн