Дархлаагаа дэмжин эрүүл хэв маягт суралцах, хэт хөдөлгөөн багатай амьдралын хэмнэлээ өөрчлөх боломжийг олгох “UB MODE Promo” хөтөлбөр зарлагдлаа.
Гурван 7 хоног буюу 21 хоногийн турш мэдлэг туршлагатай, олны хүндэтгэл хүлээсэн багш нарын заавар зөвлөгөөн дор өөрийгөө дайчлан дахин төрөх боломжийг энэхүү хөтөлбөр олгож буй юм. Эрэгтэй, эмэгтэй хүний нас, хүйс, биеийн онцлогт тохирсон өглөөний дасгал, иогийн дасгал, зөв хооллолтын дэглэмтэй хослуулсан энэхүү хөтөлбөрт та хамрагдсанаар түргэн хугацаанд өөрийгөө дайчлан үр дүнтэй турахын зэрэгцээ цаашдаа амьдралын зөв дадлыг хэвшүүлэх боломжтой юм.
Хөтөлбөр зөвхөн дасгал хийснээр дуусахгүй. Өөртөө зарцуулсан 21 хоногийн эцэст та ялагч болж шагнал авах эрхтэй бөгөөд 15 сая төгрөгний шагналын сан бүхий “UB MODE Promo” хөтөлбөрийн бүх оролцогчид шинэ жилийн баярын эвэнтэд таксгүй оролцож өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргасан хүмүүстэйгээ хамтдаа хөгжилдөн, танилын хүрээгээ тэлэх сайхан боломжийг мөн өгч байгаа юм.
Та энэхүү боломжийг ашиглахыг хүсвэл 88118162, 80114205 дугаарт залгах болон Ub mode page хуудсаар дамжуулж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгүүлээрэй.