Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсээс “Ой, хээрийн түймрийг орон зайн мэдээллийн технологи ашиглан эрт илрүүлэх боломж” сэдэвт дадлага сургуулилалтыг зохион байгуулав.
Дадлага сургуулиар 1.2 га талбайд түймрийн унтраах үеийн алба хаагчдын энерги зарцуулалт, өвсний чийгшил, салхины хурд, цаг хугацааны хэмжилтийг хийж, хүч хэрэгслийг урьдчилан тооцоолох онолыг практикт туршсанаараа ач холбогдолтой байлаа.
Зайнаас тандах технологи ашиглан анх удаагаа зохион байгуулагдсан тус дадлага сургуулийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон Мандал сумын Засаг даргын Тамгын газартай хамтран явуулсан юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.