Хятадын цөмийн зэвсгийн нөөцөд одоогоор дор хаяж 350 цөмийн цэнэгт хошуу байгаа гэж Америкийн шинжээчид тооцоолсон байна. Тэд Хятад улс 1990-2000 онд эхлүүлсэн цөмийн зэвсгийг шинэчлэх хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн зэрэгцээ түүнийг үлэмж өргөжүүлэн, тоо, төрлийн хэмжээг нэмэгдүүлж байна хэмээн судалгааны тайландаа дурджээ.
Тус тайлан мэдээнд Хятад улс олон тооны цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай тив хоорондын баллистик пуужингийн (ICBM) DF-41 шинэ зөөврийн дор хаяж хоёр цогцолбор бригадыг байрлуулсан. Мөн БНХАУ хэт авианы маневр хийх төхөөрөмжөөр тоноглогдсон анхны DF-17 дунд тусгалын баллистик пуужингийн системийг байршуулсан гэжээ.
Пентагон 2021 онд АНУ-ын Конгресст өгсөн тайландаа ойрын жилүүдэд Хятадын цөмийн зэвсгийн нөөц мэдэгдэхүйц нэмэгдэнэ. 2027 он гэхэд 700, 2030 он гэхэд мянга мянган цөмийн цэнэгт хошуутай болох боломжтой хэмээн дурджээ.
Үүний зэрэгцээ, Америкийн эрдэмтдийн холбооны шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс цөмийн зэвсгээ ийм хэмжээнд хүртэл нэмэгдүүлсэн ч энэ нь Орос, АНУ-ын чадавхитай тэнцэхгүй гэсэн байна.