Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцлээ.
Нийслэл хотод хог боловсруулах зөвшөөрөл авсан 36 аж ахуйн нэгж байдаг ажээ. Үүний 17 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Нийслэлийн гэр хороололд 201 мянган өрх амьдарч байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Эдгээр өрхүүдийн гаргаж буй хог хаягдлын 48 хувийг сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнс эзэлдэг байна. Хог хаягдлын зардалд жилд 26 тэрбум төгрөг зарцуулдаг ажээ.