Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран зохион байгуулж буй “Дэлхийн шилдэг багш 2022” шалгаруулалтад нэр дэвших үндэсний шилдэг 10 багш тодорлоо.

Нийт 21 аймаг, есөн дүүргээс 630 багшийн өргөдлийг цахимаар хүлээн авч, салбартаа нэр хүнд бүхий есөн шүүгч хөндлөнгийн үнэлгээ хийн, онооны эрэмбээр шилдэг 10 багшийг шалгаруулсан байна.

Энэхүү шилдэг 10 багшийн материалыг  Английн “Варки” сан ЮНЕСКО-той хамтран зохион байгуулдаг “Дэлхийн шилдэг багш” (Global Teacher Prize) шалгаруулах уралдаанд нэр дэвшүүлэх юм. Жилээс жилд энэ уралдаанд  оролцох улс орон, багшийн тоо эрс нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд 121 орны 8000 гаруй багш шалгаруулалтад оролцсон байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгдээд буй “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад монгол багш, оюутнуудаа оролцуулах, багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, хөдөлмөрийн үнэ цэнийг үнэлэх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алдаршуулах зорилгоор Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан нь “Варки” сантай албан ёсоор санамж бичиг байгуулан үндэсний хэмжээнд зохион байгуулж буй юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн