Нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын тав, баталгаат бус замын хоёр гээд нийт долоон хяналтын цэгт Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэжээ.
Улмаар давхардсан тоогоор 20.833 тээврийн хэрэгсэл, 43.640 зорчигчийг шалган нэвтрүүлсэн байна. Мөн хугацаанд Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан дөрвөн зөрчил илэрчээ. Улмаар нийт 3870 кг түүхий нүүрсийг хураан Мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.