Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлснээр, өчигдөр (2021.11.14) Замын-Үүд өртөөнд Тяньжин боомтоос импортын гурван галт тэргээр 141 чингэлэг хүлээн авчээ.
Тяньжин боомтоос арваннэгдүгээр сард нийт 32 галт тэрэг 1828 импортын чингэлэг хүлээн аваад байгаа аж. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал 16 эм, эмийн бүтээгдэхүүн, 264 хүнсний ачаа, 1548 бусад ачаа байна.
Гашуунсухайт боомтоор өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нийт 523 тээврийн хэрэгсэл гарснаас 513 нь нүүрс, 9 тээврийн хэрэгсэл бараа материал экспортолжээ. Мөн БНХАУ-ын тал руу 30 автобус 513 жолооч шинжилгээнд хамрагдан нэвтэрсэн байна