Авлигатай тэмцэх газар 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 12 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлэжээ.
Шалгалтаар зөрчилтэй тав, зөрчилгүй тав байсан бол хоёр зөрчилд тооцохгүй, анхааруулах арга хэмжээ авчээ.
Зөрчилтэй албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар “Монголын цахилгаан холбоо” ХК, “Миат” ХК-д албан бичиг хүргүүлсэн байна.
Эх сурвалж: АТГ