Бидний дунд өдрөөс өдөрт цаг хэмнэх, ажлын хажуугаар ямар нэгэн зүйл худалдан авах, хэрэгтэй зүйлээ цахимаар захиалах боломж тэлж байна.
Санхүү технологийн салбарын хөгжил нь үүлэн технологи, машинаар суралцахуй, цахим орчин, хиймэл оюун ухаан, биометр зэрэг бусад дэвшил, шийдэлтэй уялдах төлөв зонхилжээ.
Нөгөө талаас залуусын дунд уламжлалт банкны тогтолцооноос илүүтэйгээр шинэ санхүүгийн технологийг сонгох хандлага бий болжээ.
Үүнтэй уялдан манай улсын санхүүгийн технологийн төрөл бүрийн апп, интернетэд суурилсан үйлчилгээ өргөжиж байгаагийн хамт эрсдэл үүсэх магадлалтайг сануулах нь зүйтэй. Иймээс цахим орчинд ямарваа нэгэн зүйл худалдан авахад зориулсан дараах санамжийг бэлтгэлээ. Үүнд:
1. Өөрийн ашигладаг цахим төхөөрөмжийн програм хангамжийг байнга шинэчлэх:
Цахим худалдааны үеэр таны мэдээллийн сан руу нэвтрэх, хувийн мэдээллийг хулгайлах эрсдэл үүсдэг тул аль болох компьютер, үйлдлийн системээ найдвартай, аюулгүй, шинэчилсэн байх ёстой. Сайн чанарын антивирус програм суулгаж ашиглаж хэвшээрэй.
2. Өөрийн өдөр тутам ашигладаг цахим шуудангаас илүүтэйгээр худалдаанд зориулсан тусдаа цахим шуудан нээж, ашиглах:
Цахим худалдаа хийхэд эн тэргүүнд шаарддаг зүйл бол цахим шуудан байдаг. Хэрэв цахим шуудан тусдаа байвал өдөр тутмын таны ашигладаг мэдээллийн урсгалыг алдахаас сэргийлнэ. Мөн маш олон тооны цахим сурталчилгааг өөрийн ашигладаг цахим шуудандаа ирүүлэхгүй, худалдаа хийдэг цахим шуудангаа бүртгүүлэхэд хангалттай. Та санамсаргүй хуурамч шуудан дээр дарлаа гэхэд алдах мэдээлэл нь маш хомс байна гэсэн үг. Цаашид цахим шуудангаар ирсэн зар, холбоосоос илүүтэйгээр зорьсон бараа, бүтээгдэхүүнээ албан ёсны цахим хуудаснаас хайж, сонгоорой.
3. Найдвартай, аюулгүй интернетийн холбоо ашиглах:
Интернет кафе, олон нийтийн газар ашиглаж болох интернет цэг нь нийтийн тохиргоотой байдаг тул зарим тохиолдолд гэмт этгээд шууд дамжуулж байгаа мэдээллийг хуулах, ашиглах эрсдэл өндөр байдаг. Иймээс аль болох найдвартай, аюулгүй холбоог ашиглаж заншаарай.
4. Бусад дансандаа ашигладаг нууц үгээ ашиглахгүй байх:
Цахим орчинд данс бүрээ өөр өөр нууц үгээр нээдэг байвал найдвартай. Таны нэг л дансны нууц үгийг мэдмэгц бүртгэлтэй бусад хаяг, данс руу нэвтрэхгүй байх боломжийг үүгээр бүрдүүлнэ. Цахим орчинд ашиглах бүх данс, хаягаа нэг нууц үгээр түгжиж байвал таны мэдээллийг нэг л түлхүүр тааруулаад үзэж болно гэсэн үг.
5. Регистрийн дугаар, хувийн мэдээллээ хуваалцахгүй байх:
Таны нэр, цахим шуудан, утасны дугаар, дансны дугаар асуух нь хүлээн зөвшөөрч болох зүйл. Улам бүр цахим ертөнц тэлж байгаа үед хувийн нууцын хамгаалал нь хувь хэрэглэгчийн хамгийн нандин, эмзэг мэдээлэл байх болно. Нууцлал бүхий маягт, тэмдэглэгээ, талбар эсэхийг нягталж хэвшээрэй. Цахим сурталчилгаа, худалдаагаа өргөжүүлэхэд дээрх мэдээллийг хуваалцахад асуудалгүй боловч регистрийн дугаар, хувийн мэдээлэл шаардсан тохиолдолд шууд татгалзаарай.
6. Найдвартай цахим вебсайт руу орох:
Холбоос дээр дармагц өөр апп татаж суулгахыг санал болгох, эсвэл хувийн мэдээллээ шууд оруулахыг хүсдэг. Ямар ч тохиолдолд энгийн зурвас, захианд хавсаргасан холбоосыг үзэхгүй, устгаж хэвшсэн нь илүү оновчтой, эрсдэлгүй байдаг. Албан ёсны хаяг, хууль ёсны нэр бүхий цахим хуудас, холбоосыг дамжиж худалдааны цахим хуудас рүү орж хэвшээрэй.
7. Цахим вебсайт руу орохдоо НТТР гэсэн товчлолоос илүү НТТРS гэсэн хаягийг ашиглах:
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг найдвартай хөрвүүлэх, замаас нь хулгайлах, өөрчлөх боломжийг хязгаарлаж, хамгаалалт хийдэг. Үүнийг шууд илэрхийлдэг тэмдэг бол “зүүлттэй цоож” + https товчлол юм. Анх удаа, эсвэл найдвартай эсэхэд эргэлзэж буй цахим вебсайтыг ийнхүү нягтлан шалгаарай.
8. Компьютерээс бус албан ёсны гар утасны апп ашиглах:
Цахим худалдааны албан ёсны гар утасны апп-ыг илүү боловсруулж, хөгжүүлж хийдэг тул найдвартай байх магадлал өндөр гэдэг. Хэрэгцээтэй худалдаагаа шууд харилцах боломжтой апп-аар хийхийг илүүд үзээрэй.
9. Зээлийн карт (debit card) бус төлбөрийн карт (credit card) ашиглах:
Зээлийн картын мэдээллийг олон газар зэрэг ашиглах, төлбөрийн хязгаар, зарцуулах мөнгө зэрэг харилцан адилгүй байдаг. Иймээс нэг алдчихвал гарах үр дүн нь маш сөрөг нөлөөтэй, хэдэн зуун сая төгрөгийг нь ч хохирол учирч магад. Яагаад гэвэл зээлийн картны мөнгө бол таны бус, банкны мөнгө шүү дээ. Цахим худалдаа хийсний дараа 7 хоног бүр өөрийн хийсэн гүйлгээг нэг бүрчлэн нягтлан харж байгаарай.
Эх сурвалж: https://www.shoutmeloud.com/online-shopping-safety-security-tips.html
https://www.pandasecurity.com/mediacenter/security/7-tips-buying-online-safely/
https://heimdalsecurity.com/blog/online-shopping-security-tips/
https://www.welivesecurity.com/2015/10/27/top-tips-on-buying-online-in-a-safe-and-secure-way/