Украины аюулгүй байдлын албаныхан цагаачдын дүрд хувирсан хорлон сүйтгэгчдийг мөрдөж устгана хэмээн мэдэгджээ.
Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Беларусь улстай хиллэдэг хилийн дагуу Украины 61-р тусгай явган цэргийн анги, бригадууд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Украины нутаг дэвсгэрт цагаачдын дүрээр нэвтрэхийг оролдсон этгээдийг оруулахгүй, устгах болно гэдгээ тус бригад албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Мөн тус алба цагаачдын дүрд хувирсан хорлон сүйтгэгчид гэдэг “ангилалд” Польш, Беларусийн хил дээр үүсээд байгаа цагаачдын урсгалыг дагасан хурцадмал байдлыг өөрсдийн зорилгодоо ашиглаж болох “дайсны” тагнуулын бүлгүүдийг багтааж байгаа гэдгээ тодотгосон байна.