Баян-Өлгий аймагт Бүргэдийн баярыг ирэх 12 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Бугат сумын нутаг Саят толгой гэдэг газар зохион байгуулахаар болжээ.
Энэ жилийн Бүргэдийн баярыг зохион байгуулах шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 26 дугаар хурлаар гаргасан бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, тодорхой хязгаарлалттайгаар зохион байгуулах шийдвэр гаргаад байгаа билээ.