Чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Өглөө энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авахыг хүссэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 15-ны дотор төсөв батлах ёстой учраас гурав хоног боломжгүй хэмээгээд 14:00 цаг хүртэл завсарлага өгсөн юм. АН-д өгсөн завсарлага дуусаж, Төсвийн хуулийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.