Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Төсвийн хуулиар гурав хоног завсарлага авахыг хүслээ.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “АН-д завсарлага авах эрх бий. Гэхдээ төсвийг 11-р сарын 15-ны дотор батлах ёстой. Хугацаатай асуудал учраас хэлэлцүүлгүүдийг өнөө маргаашдаа дуусгахаас өөр боломж алга. Тиймээс АН-д өнөөдөр 14:00 цаг хүртэл завсарлага өглөө” гэв.