Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Төрийн ёслолын газрын дэд захирал ноён Пьер-Кристиан Сокожаг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав.
Элчин сайд У.Нямхүү ноён Пьер-Кристиан Сокожад Монгол Улсын Элчин сайдын яаманд морилон ирж, хүндэтгэл үзүүлж байгаад талархаад Бүгд Найрамдах Франц Улсад Монгол Улсаа төлөөлөн ажиллах болсондоо баяртай буйгаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа нотоллоо.
Энэ үеэр Элчин сайд У.Нямхүү ноён П.К.Сокожаг монгол гэрт зочлуулан Монгол, Франц Улсын харилцаа, хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч, Монгол оронд зочлохыг урив. Ноён П.К.Сокожа Элчин сайд У.Нямхүүд Франц Улсад ажиллахад нь ажлын амжилт хүслээ гэж ГХЯ-наас мэдээллээ.