Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 100% төрийн өмчид байх шаардлагатай стратегийн ач холбогдолтой 30 гаруй компанийн жагсаалтыг танилцуулж, Засгийн газраас бодлогоор дэмжин ажиллахаар болсныг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Үүнд:
- Эрдэнэт үйлдвэр
- Монголросцветмет
- Эрдэнэс Оюутолгой
- Улаанбаатар дулааны сүлжээ
- Деспитчерийн үндэсний төв
- Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал
- Газрын тос боловсруулах үйлдвэр
- Орон нутгийн болон нийслэл дэх ДЦС-ууд
- Төрийн орон сууцны корпорац
- Эгийн голын УЦС
- Тавантолгой түлш
- Авто тээврийн үндэсний төв
- Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар
- Барилгын хөгжлийн төв
- Улаанбаатар төмөр зам
- Монголын төмөр зам
- Хөгжлийн банк
- Орон нутгийн АЗЗА
- Дулаан, цахилгаан түгээх компаниудыг бодлогоор дэмжих санал гаргасан тогтоол удахгүй гарна гэдгийг хэллээ.
Тогтоол гарснаар төрөөс ямар чиглэлийн аж ахуйг эрхлэх, дэмжих зааг тодорхой болно гэв.
Төрийн өмчит компаниудын бүтцийг
- Стратегийн хувьд 100 хувь төрд байх шаардлагатай
- Хувьцаат буюу хөрөнгийн бирж рүү шилжүүлж, олон нийтэд хувьцаа гарган, засаглалыг сайжруулах боломжтой
- Өгөөжгүй, цаашдаа төрийн өмчид байх шаардлагагүй гэсэн гурван чиглэлээр хийж байгаа ба үлдсэн хоёр ангилалд багтах аж ахуйн нэгжүүдийг удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.