Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурал (COP26) 10 дугаар сарын 31-ний өдөр Их Британийн Шотландын Глазго хотноо нээлтээ хийлээ. Дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд хязгаарлан барих “Парисын хэлэлцээр”-ийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Дэлхийн улс орнууд 2030 онд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах анхны зорилтод хүрэх, эсвэл зорилтоо ахиулахаар төлөвлөж байгаагаа дараалан зарлаж, ” хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх” чиглэлд томоохон алхам хийнэ гэж найдаж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт гэдгийг саяхан онцолж, “Нэг тэрбум мод тарих зорилт”-ыг улсын хэмжээнд сурталчлах, ойн аж ахуй, мал аж ахуйн менежментийг бэхжүүлэх талаар төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллахыг уриалж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хий ялгаралтыг бууруулах тухай зорилтуудаа зарласан. Тайваний засгийн газар “2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаралтыг тэглэх” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд тогтвортой хөгжлийн сайн түншийн хувьд Тайвань Монгол хоёр тал харилцан бие биенээсээ суралцах, хамтран ажиллах олон зүйл бий гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлов. Монгол Улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг дор хаяж 22.7%-иар бууруулна гэж найдаж байна. Тайваний засгийн газар “2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх ” зорилтыг зарласан бөгөөд Тайвань Монгол хоёр орон тогтвортой хөгжлийн сайн түншийн хувьд харилцан суралцах, хамтран ажиллах олон зүйл бий гэдэгт итгэлтэй байна.
Нэг. Тайвань хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, тэг түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Тайвань өнөөг хүртэл Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцад зөвхөн ТББ-ын ажиглагчийн статустайгаар оролцсоор байсан хэдийч дэлхий гэх тосгоны иргэний үүрэг хариуцлагаа хэзээ ч орхигдуулж байгаагүй билээ. Тайваний засгийн газар “Хүлэмжийн хийг бууруулах менежментийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, “2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх” зорилт тусгасан нь нүүрстөрөгчийн хийг бууруулах зорилгоор идэвхтэй шийдвэр гаргаж байгаагаа харуулж, “нүүрстөрөгчийг халсан эрчим хүч”, “аж үйлдвэр ба эрчим хүчний хэмнэлт”, ” ногоон тээвэр ба тээврийн хэрэгслийн эрчим хүч” болон “сөрөг нүүрстөрөгчийн технологи” гэсэн дөрвөн гол салбарын нөөцийг нэгтгэх, шинэлэг технологийн судалгаа, хөгжүүлэлт хийх, Тайваний ирээдүйн тогтвортой хөгжилд хамгийн тохиромжтой уур амьсгалын засаглалын замыг олох зэргийг багтаасан юм. Тайвань мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, “гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт зарлан мэдээлэх механизм”-ыг бий болгох зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-г (2018-2022) гаргасан. Мөн цаашид үндэсний бодлого олон улсын чиг хандлагыг сайтар дагаж, улс орноо тогтвортой хөгжилд хөтлөх болно.
Ногоон эрчим хүч рүү шилжих үйл явцыг хурдасгах Тайваний гүйцэтгэл анхаарал татахуйц байна. 2016-2020 онд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтын нийт хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, үүнээс нарны цахилгаан эрчим хүч бараг 3.7 дахин нэмэгдсэн. Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн анхны далайн салхин цахилгаан станцыг 2019 онд барьж дуусгасан. Түүнчлэн Дэлхийн үйлдвэрлэл, технологийн аж үйлдвэрийн төв болсон TSMC, Delta Electronics, Acer зэрэг Тайваний нөлөө бүхий 11 компани RE100 (Renewable Electricity 100) санаачилгад нэгдлээ. 2050 оноос өмнө сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 100 хувь болгоно гэсэн амлалт нь Тайваний компаниуд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг нүүрстөрөгч багатай эдийн засаг, тогтвортой хөгжлийн төлөө чиглүүлэхэд бэлэн байгааг харуулж байна.
Хоёр. Тайвань “хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх” олон улсын хамтын ажиллагаа болон ололт амжилтын зүг
Тайвань Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийг идэвхтэй хэрэгжүүлж, түнш орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Тухайлбал “байгаль орчны засаглал”-ын хувьд Номхон далайн өмнөд хэсэгт орших арлын Палау улсад нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Дэлхийн хамгийн анхны нүүрстөрөгчийн ул мөрийн тооцоолуурыг бүтээж, нүүрстөрөгчийн хийн хэмжээг бууруулах төлөвлөгөөг боловсруулж, Палау улсад үндэсний нүүрстөрөгчийн хийг бууруулах зорилт (NDC)-ыг биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх болно. “Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх” чиглэлээр Тайвань Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад газарзүйн мэдээллийн систем (GIS) болон холбогдох байршлын системийг дэлгэрүүлэхэд туслалцаа үзүүлдэг. Тухайлбал Белиз, Никарагуад гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэхэд технологийн хэрэглээг сайжруулахад туслалцаа үзүүлсэн.
Нэмж дурдахад Тайвань хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд “эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” технологийг удаан хугацаанд сайн ашиглаж ирсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй холбогдох туршлагаа хуваалцахад бэлэн байна. Тухайлбал ногоон эрчим хүчний технологийг шилжүүлэх, чулуужсан чулуулгийн ашиглалтыг бууруулах замаар бохирдлыг бууруулах зорилгоор “Өрхийн эрчим хүчний хэмнэлт ба сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд Номхон далайн өмнөд хэсэгт байрлах Маршаллд тусалсан. Ногоон эрчим хүчний технологиороо алдартай Тайвань мөн Зүүн Европ, Төв Азийн орнуудад туслалцаа үзүүлэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “HIPCA Тусгай Сан” (HIPCA Special Fund)-ыг санхүүжүүлэх зэрэг “Олон улсын уур амьсгалын санхүүжилт”-ээр дамжуулан хөрөнгө оруулалт, технологийн дамжуулалтыг бэхжүүлсэн. Зүүн Европ, Төв Азийн орнуудад хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, уур амьсгалын зохицуулалтын чадавхийг сайжруулах, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх болно.
Гурав. Тайвань Монгол хоёр орон харилцан туршлага хуваалцах болон харилцан суралцах боломжтой давуу талууд
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөнд нэрвэгдсэн. Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн тод нөлөөллийн нэг нь цөлжилт гэхэд хилсдэхгүй. Хэрэв дээр дурдсан “Нэг тэрбум мод тарих зорилт”-ыг амжилттай хэрэгжүүлж чадвал цөлжилтөнд ихээр нэрвэгдсэн газар нутгийг 120 сая га талбайгаар бууруулж, ойжуулсан талбайг 9%-аар нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 600 мянган тонноор бууруулах боломжтой. Далайн эргийн шугамын элэгдэл, доройтол зэрэг сорилтуудын улмаас Тайвань нь мод тарих чиглэлээр мэргэшсэн олон төрийн бус байгууллагуудтай болж чадсан
төдийгүй тэдгээр байгууллагууд нь ойжуулах чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан. Сүүлийн жилүүдэд Тайваний эрэг дагуу 700 мянга орчим мод тарьсан. Тайваньчууд 2018 онд дэлхийн “Мега Модны Хөдөлгөөнд” хамрагдсан бөгөөд 25 жилийн дотор 1 их наяд мод тарих зорилт тавиад байна.
Тайвань нийт эрчим хүчний хангамжид эзлэх нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь, хэмжээг жилээс жилд нэмэгдүүлсээр байна. Ногоон эрчим хүч ашигладаг тээврийн хэрэгслийн хөгжүүлэлтийн тал дээр ч мөн Тайваньчууд олон улсын анхаарлыг татсаар байна. Тухайлбал хагас дамжуулагч, компьютер, технологийн томоохон компаниуд болон “Foxconn Group” болон “Acer” компаниуд хамтран цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлд гарахын тулд хүчээ нэгтгэв. Тайвань хэдийнээ цахилгаан мопед үйлдвэрлэгч Gogoro, Aeon зэрэг олон улсад танигдсан брендүүдтэй болсон. Үүнээс гадна байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ худалдаа арилжааг дэмжсэн сэргээгдэх эдийн засаг, ногоон байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгчийн хийг бууруулахад чиглэсэн бүтээгдэхүүн, технологи улам бүр олноор төрөн гарсаар байна. Тухайлбал дахин боловсруулсан кофены шаар, хуванцар сав зэргийг ашиглан гутал үйлдвэрлэх болсон. Тайваньд докторын зэрэг горилохоор суралцаж буй Монгол оюутан хавчны хясааны хаягдал болон далайн замагнаас микробын түлшний зайны найрлаганд ордог чухал элементмийг гаргаж авсан. Мөн бохир ус цэвэршүүлэх үйл явцад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болсон бөгөөд энэ бүхэн нь Тайваньчууд байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хий багаар ялгаруулдаг эдийн засгийг хөгжүүлэх хүсэл сонирхолтой байдгийг илтгэн харуулж байна.
Дүгнэлт: Тайвань Уур амьсгалын өөрчлөлтийн тухай “НҮБ”-ын суурь конвенцад нэгдэн орох зайлшгүй шаардлагатай байгаан учир
Тайвань Уур амьсгалын өөрчлөлтийн тухай “НҮБ”-ын суурь конвенцаар дамжуулан бодит цаг үеийн мэдээлэл авч, олон улсын зохицуулалтын механизмын нэг хэсэг болж чадахгүй байгаа нь Тайвань болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хүчин чармайлтыг сулруулах тул Тайванийг олон улсын гамшгийн мэдэгдлийн системд оролцуулах шаардлагатай байна. Түүнчлэн Тайвань дэлхийд эдийн засгаараа 21-р байрт бичигддэг, Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) албан ёсны гишүүн, дэлхийн хэмжээнд хагас дамжуулагч нийлүүлэгчдийн томоохон төлөөлөл билээ. Гэсэн хэдийч Тайвань “нүүрстөрөгчийн тарифын механизм”-ын хэлэлцээрийн гадуур үлдэж байгаа нь НҮБ-ын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” гэсэн тогтвортой хөгжлийн үзэл санааг зөрчиж байна.
Тайвань Уур амьсгалын өөрчлөлтийн тухай “НҮБ”-ын суурь конвенцийн дагуу хүлээх үүрэг хариуцлагаа хэзээч орхигдуулаагүй бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах тогтолцоонд нэгдэн орж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай “НҮБ”-ын суурь конвенцийн хүрээнд холбогдох хэлэлцүүлэг, арга хэмжээнд оролцох шаардлагатай байна. Монгол болон бусад тогтвортой хөгжлийн төлөөх түншүүдээ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай “НҮБ”-ын суурь конвенцийн үйл хэрэгт Тайваньчууд мэргэжлийн түвшинд ажил хэрэгчээр оролцох болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчээ нэгтгэн хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар
Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө