БНСУ корона вирусийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлүүдээс гарах шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа. Үүний нэг нь аялал жуулчлалын салбар билээ. Энгийн цагт гадаад дотоодын жуулчдаар хахаж байдаг Бусан хот хүнд байдалд ороод удаж буй.
Тэгвэл коронатай зэрэгцэн амьдрах шинэ дүрэм журам эхэлсэнтэй холбоотойгоор Бусан хотын захиргаа тус хотруу чиглэлтэй хурдны галт тэрэг (ktx), онгоцны тасалбарыг энэ оны эцэс хүртэл 50% хямдруулах болсоноо мэдэгдэжээ.
Түүнчлэн Бусан хот дахь хоноглох газар, зочид буудлууд, тээврийн хэрэгсэлд ч мөн адил хөнгөлөлт зарлаж коронагаас болж алдагдалд орсон аялал жуулчлалын газруудыг эргэж сэргээх арга хэмжээ авах юм байна.