Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили COVID-19-ийн тархалтын асуудалтай холбоотой мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлдээ Зурабишвили Гүржид цар тахал “аймшиг” боллоо гээд эрх бүхий хүмүүсийг ковидын эсрэг арга хэмжээгээ чангатгах, тэр дундаа эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг зайлшгүй вакцинжуулахыг шаардсан аж. Мөн “ногоон паспорт”-ыг оруулах асуудлыг ч сөхжээ.
Үүнээс гадна тарилга хийлгээгүй иргэдэд төлбөртэй эмчилгээ тогтоох ёстой гэжээ. Үүгээрээ Зурабишвили хүмүүсийг илүү идэвхтэй вакцинд хамруулна гэж тооцоолж байна. Ерөнхийлөгч өөрөө бүсүүдээр явж, ард иргэдээ вакцинд уриалахад бэлэн байна. Ойрын 2 сарыг ийм байдлаар өнгөрөөнө гэжээ.
Одоогийн байдлаар Гүрж улсад хүн амынх нь ердөө 36,5% нь вакцинд хамрагдсан юм. Харин өдөр бүр 4-6 мянган хүн коронавирусээр өвчилж байна. Наймдугаар сард тус улсад дэлхий дахинаа COVID-19-ийн тархалтаараа хоёрдугаарт орж байсныг «Дельта» омогтой холбоотой гэж байлаа. Цар тахал эхэлснээс хойш Гүржид 10 мянга гаруй хүн энджээ.
Эх сурвалж: Epochtimes