Өнөө цагт ариун цэврийн цаас хүртэл бидний эрүүл мэндэд маш ихээр заналхийлдэг гэдгийг олон хүн мэдэхгүй байгаа нь лавтай.
Оросын арьсны өвчин судлал эмч Ирина Скорогудаевагийн хэлснээр, 20 жилийн өмнө ариун цэврийн цаасыг хуучин сонин, ном зэргээр үйлдвэрлэдэг байхад хэрэглэгчдэд эрүүл ахуйн бүтээгдэхүүнээс үүдэлтэй сөрөг нөлөө бараг үүсэж байгаагүй гэжээ. Харин орчин цагт ариун цэврийн цаас илүү өнгө үзэмжтэй, тааламжтай үнэртэй болсон ч энэхүү гоо зүйн ард аюул нуугдах болсон гэнэ.
“Будагч бодис байна гэдэг нь цавь орчим болон цаас, арьс хүрэлцсэн хэсгүүдийг цочроох шалтгаан болж мэднэ” хэмээн тэрбээр ярьжээ.
Зарим чанаргүй 00-ын цаас үрэвсэл, шамбарам үүсгээд зогсохгүй шулуун гэдэсний хорт хавдар ч үүсгэх аюултай гэнэ.
“Энэ үнэхээр үнэн. Учир нь цаасны будаг хар тугалга агуулдаг. Энэ нь хавдар үүсгэгч” хэмээн Ирина Скорогудаева эмч анхааруулав.
Доктор Скорогудаева нь саарал өнгөтэй цаас авахгүй байхыг зөвлөж байна. Учир нь энэ нь хоёрдогч боловсруулалтаар хийгдсэн бөгөөд цаасыг цайруулахын тулд хлор ашигладаг байна. Энэ нь диоксин хэмээх хортой, канцероген бодис болон хувирдаг аж. Ариун цэврийн цаас цэвэр целлюлозоор хийгдсэн, элдэв үнэр, өнгөт зураг, хээ хуаргүй байх ёстой гэнэ. “Энгийн өнгөгүй, цайвар, дундаж үнэтэй ариун цэврийн цаас хамгийн тохиромжтой” хэмээн шинжээч зөвлөж байна.
Эх сурвалж: Nakonu.com