Оросын дипломатч Берлин дэх Элчин сайдын яамны цонхоор унаж нас барсан байдалтай олдсон талаар Германы цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээс иш татан Spiegel мэдээлжээ. Уг хэрэг аравдугаар сарын 19-ний өглөө болсон байна.
Дипломатчид яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч амийг нь аварч чадаагүй байна. Нас барсан дипломатич Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 35 настай залуу байсан. Түүнийг яамны дээд давхраас унасан хэмээн таамаглаж байгаа аж.
Германы аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээлснээр хэргийн нөхцөл байдал болон үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Дипломатч 2019 оны зун Германд томилогдож ирсэн. Холбогдох материалаас үзвэл тэрээр нууц албаны нууц албаны ажилтан байсан бөгөөд дипломатын цогцсыг Орос руу зөөвөрлөсөн тухай мэдээнд дурджээ.
Харин Берлинд нас барсан Оросын дипломатчийн талаар барууны хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээг Герман дахь ОХУ-ын Элчин сайдын яам буруу ташаа мэдээлэл, таамаг хэмээн мэдэгджээ. Оросын дипломатчтай холбоотой эмгэнэлт осол 2021 оны аравдугаар сарын 19-нд гарсан бөгөөд дипломатчийн цогцсыг эх оронд нь илгээх хүртэл бүхий л асуудлыг ХБНГУ-ын хууль сахиулах болон эмнэлгийн эрх бүхий байгууллагуудтай шуурхай шийдвэрлэсэн юм.
Гэвч энэхүү эмгэнэлт явдлын тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлж байгаа зүйлийг бид таамаглал, туйлын буруу мэдээлэл гэж үзэж байна хэмээн Берлин дэх Дипломат төлөөлөгчийн газрын хэвлэлийн алба мэдэгдэлдээ дурджээ.
Баасан гарагт Spiegel сонинд гарсан дипломатч нас барсан мэдээг үнэн болохыг ХБНГУ-ын Гадаад хэргийн яам бататгасан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: RIA