Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр тохиож буй.
Энэ өдрийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулж онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Харин маргааш одон гардуулах ёслол болохгүй, Төрийн далбаа мандуулах, Төрийн туг цэнгүүлэх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол зэрэг уламжлалт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
2005 оноос хойш энэхүү одонг нийт 11 иргэн 1 хамтлаг гардан авсан байна.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат /2005 он/
Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав /2006 он/
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн /2009 он/
Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж /2010 он/
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди /2011 он/
УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл /2012 он/
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном /2013 он/
Эрдэмтэн, физикч Х.Намсрай /2014 он/
Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо /2015 он/
Дуурийн дуулаач МУГЖ Г.Ариунбаатар /2016 он/
Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр /2017 он/
“The Hu” хамтлаг /2019 он/