ХҮНамаас Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга
“Одоо байгаа тогтолцоогоор жолоочийн эрх ашиг хамгаалагдахгүй, даатгалын компаниуд ашиг олж байна гэж хууль санаачлагч ярьж байна. Ашигтай ажилласан компанийг шалгана гэх юм. Ардчилсан нийгэмд байж болохгүй комунист үзэл гаргаж байна. Албан журмын даатгалыг төр хийдэг, сайн дурын даатгалыг даатгалын компани хийдэг гэх юм. Энэ хаана ч байхгүй. Өнөөдөр Улсын их хурлаар энэ хуулийг хэлэлцэж, батлах нь. Даатгалын салбарт 5000 хүн ажиллаж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал салбарын 2000 ажилтан ажилгүй болно. Монгол Улсад даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам байдаг. Иймээс уг асуудалд Сангийн сайд байр суурь илэрхийлэх хэрэгтэй” гэлээ.