БНСУ-д цаг агаар огцом хүйтэрч байгаа учраас гадаа байх Kim Yeon Koung тамирчны сурталчилгааны самбарыг хувцаслаж эхэлжээ.
БНСУ-ын шигшээ багийн тамирчин Kim Yeon Koung 1988 оны 2-р сарын 26-нд Ансан хотод төржээ.
Тэрбээр 192см өндөртэй, Солонгос, Япон, Турк, Хятад гэсэн дэлхийн волейболын хүчирхэг улсуудад өндөр гэрээгээр тоглож байсан нэр хүндтэй тамирчин юм.
Хамгийн баян волейболчдын нэг буюу ур чадвараа ашиглан мөнгө олдогоороо дээгүүр бичигддэг тэрээр FIVB буюу олон улсын волейболын холбооны тамирчдын холбооны комиссын гишүүн бөгөөд FIVB болон тамирчдыг хооронд холбож өгөх ажлыг хийдэг байна.
Мөн “FIVB Heroes” олон улсын волейболын холбооны компанит ажлын гол төлөөлөгч нь юм.